Шууд Chart

Жордан Барроуз, Аделин Грэй нар дэлхийн дэвжээнд долоо дахиа зодоглоно

2019-06-17 14:29:23

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д оролцох АНУ-ын бүрэлдэхүүн тодорлоо. Ирэх есдүгээр сард болох тус тэмцээний сонгон шалгаруулах сүүлийн халз тэмцээн өчигдөр Небраска мужийн Линкольн хотод эрэгтэйчүүдийн 57, 61, 70, 74, 97, эмэгтэйчүүдийн 53, 55, 59, 62, 76 кг-ын жинд болов.

57 кг-ын жинд Дэтон Фикс, 61 кг-д Тэйлор Графф, 70 кг-д Жеймс Грин, 74 кг-д Жордан Барроуз, 97 кг-д Кайл Снайдер, эмэгтэйчүүдийн 53 кг-д Сара Хильдбранд, 55 кг-д Жакарра Винчестер, 59 кг-д Алли Раган, 62 кг-д Кайл Миракл, 76 кг-д Адилени Грэй Нур-Султаныг зорих эрхээ авлаа. 

Эднээс “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Барроуз, дэлхийн дөрвөн удаагийн аварга Грэй долоо, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Раган зургаа, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Грин тав, “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Снайдер дөрөв, “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Хильдбранд гурав, Винчестер хоёр, Фикс, Графф, Миракл нар анх удаа ДАШТ-д зодоглохоор болжээ. 

Эрэгтэйчүүдийн хөнгөн жинд “Сэм авга”-ын шинэ од гэгдээд буй 2017 оны залуучуудын дэлхийн аварга 21 настай Дэтон Фикс, “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт Томас Гилманыг, 61 кг-д 30 настай туршлагатай тамирчин Графф өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Жо Колоныг гурван барилдааны нийлбэрээр Казахстаныг зорих эрхээ авчээ.

 

 



















Нийтэлсэн: У.Баярсайхан

Жордан Барроуз, Аделин Грэй нар дэлхийн дэвжээнд долоо дахиа зодоглоно  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй