Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2019-06-18 06:21:13

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар түр зуурын бороо, 20-нд баруун аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 19, 20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй