Шууд Chart

"Мөрөөдөл"-өө олсон хөлбөмбөгтэй багачууд

2019-06-18 11:26:02

Монголын хөлбөмбөгийн холбоо, "Дуулиан 2020" ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Грассрүүтс" хөтөлбөр "Мөрөөдөл" олон улсын хүүхдийн зусланд хэрэгжжээ.  

"Мөрөөдөл" зуслангийн хоёрдугаар ээлжийн амралтад "Дуулиан 2020" ТББ хамт олон "Грассрүүтс"-ээр дамжуулан хүүхдүүдийг хөлбөмбөгт хайртай, дуртай болгох зорилгоор олон төрлийн хөгжилтэй тоглоом тоглуулдаг аж.

МХБХ-ны зүгээс гардуулсан бөмбөг, хувцас хэрэглэлээр тэдгээр хүүхэд тоглож, ирээдүйд үндэсний шигшээ баг, дээд лигийн клубүүдэд тоглодог шилдэг хөлбөмбөгчин болох мөрөөдлөө олдог байна.

"Грассрүүтс" арга хэмжээнд МХБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, Б.Болд, "Их Талын Дуулиан" ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар, "Мөрөөдөл" олон улсын хүүхдийн төвийн захирал А.Цогтмагнай нар оролцож, хүсэл мөрөөдөл дүүрэн хүүхэд багачуудтай нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Мөрөөдөл"-өө олсон хөлбөмбөгтэй багачууд  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй