Шууд Chart

“Аравт” морин цэргийн уралдаан наймдугаар сарын 3-8-нд Монголд болно

2019-06-18 15:35:42

ОХУ-аас санаачлан зохион байгуулдаг "Армейские игры" буюу цэргийн тоглолт жил бүр хүрээгээ тэлсээр өнгөрсөн онд долоон улсад болсон бол энэ жил арван оронд зохион байгуулагдана. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчин тус уралдаанд “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, ”Хээрийн гал тогоо” төрлөөр оролцож, чамгүй амжилт үзүүлсэн байдаг.

Тэгвэл тус цэргийн тоглолтын морин цэргийн уралдаан “Аравт” нэрээр энэ жил Монголд анх удаа зохион байгуулагдана. Дээрх уралдааны зохион байгуулах комисс энэ сарын 20-21-нд төлөвлөлтийн хурал хийхээр болжээ.

Түүнчлэн манай оронд болох уралдаанд ОХУ, Казахстан, Киргизстан улсын зэвсэгт хүчний баг оролцох аж. Харин ажиглагч орноор БНХАУ, Зимбабве улс орох юм байна.

“Аравт” морин цэргийн уралдаан ирэх наймдугаар сарын 3-8-нд . Эхний шатанд оролцогч багууд 124 км замыг мориор туулах хугацаандаа усан саад туулах, морь сэлгэх, хээр хоноглох, татан гаргалт гэсэн тактикийн дөрвөн цэгт даалгавар биелүүлнэ. Харин дараагийн шатанд 7.5 км-ын богино зайд уралдаж, өгөгдсөн даалгаврыг биелүүлэх юм байна.  Мөн уралдаанд орох цэргийн алба хаагчдыг ирэх сарын 20-ноос хүлээн авч монгол моринд дасгах болон арчилгаа, эдэлгээ, хоол, хүнс тэжээл тохируулах зэрэг арга, ажиллагаанд дадлагажуулах аж.

Дашрамд дуулгахад, тус тэмцээний цэргийн нээлтийн тоглолт наймдугаар сарын 3-нд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан Беларусь, Азербайжан, Иран зэрэг зохион байгуулагч оронд нэгэн зэрэг болох аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аравт” морин цэргийн уралдаан наймдугаар сарын 3-8-нд Монголд болно  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй