Шууд Chart

Шинэ Зеландын кино найруулагч Тим Коддингтоныг хүлээн авч уулзлаа

2019-06-20 09:57:11

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Шинэ Зеландын кино найруулагч, продюсер Тим Коддингтоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, кино үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, зах зээлийн онцлогийн талаар санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар монголын кино урлагийн хөгжлийн талаар, УИХ-д “Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл”-ийг өргөн бариад байгааг товч танилцуулав. Мөн эртний нүүдэлчин монголчуудын мэдлэг, соёл, өвөрмөц онцлогийг харуулсан кино төсөл хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Тим Коддингтон “Мулан” “Марко Поло” “Галзуу баян Азиуд” зэрэг томоохон киноны багт орж ажиллаж байсан Холливүүдэд нэр хүндтэй найруулагч, продюсер юм. 


Шинэ Зеландын кино найруулагч Тим Коддингтоныг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй