Шууд Chart

Шалгалтаар илэрсэн 1436 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ

2019-06-20 11:50:47

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 02-01/68 дугаартай удирдамжийн хүрээнд хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй, халдвар хамгаалал, нийгмийн хамгааллын хяналтын 3 чиглэлээр нийт 40 улсын /ахлах/ байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТААР: 

Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар олон нийтэд зарлагдаж, шилэн хяналтын системд тусгагдсан нийт 316 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын 309 буюу 98 хувь нь хамрагдаж 3549 зөрчил илрүүлж 2568  буюу 76.8 хувийг нь арилгуулан ажиллалаа.

Шалгалтаар илэрсэн 1436 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 129 аж ахуйн нэгж, иргэнд 839 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага өгч, 134 аж ахуйн нэгж, иргэнд 466 заалт бүхий албан даалгаваар хугацаатай үүрэг өгч, 1133 заалт буюу  79 хувь нь биелэсэн байна. Шалгалтын явцад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн 13 аж ахуйн нэгж, иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж 4 аж ахуйн нэгжид 8000.0 мянган төгрөг, 9 иргэнд 3100.0 мянган төгрөг, 157 аж ахуйн нэгж, иргэнд хялбаршуулсан журмаар 73 аж ахуйн нэгжид 56850.0 мянган төгрөг, 84 иргэнд 25360.0 мянган төгрөг, нийт 93310.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч бүрэн барагдуулсан.

Сүхбаатар дүүргийн Эс эй эм ай ХХК-ийн рестораны үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож зөрчлийг арилгуулсан.

Эрсдэлийг бууруулах боломжгүй, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ажлын байртай Баянзүрх дүүргийн Оргил саран ХХК, Их тэнгэрийн шилтгээн ХХК,  Баянгол дүүргийн Этүгэн мандах ХХК-иуд хоолны газрын үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосон, Сонгинохайрхан дүүргийн Пэлжайва, ХНП ХХК-иуд хоолны газрын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлүүлсэн. 

Нам даралтын зуухтай Баянзүрх дүүргийн Пемонс ХХК-д агаар бохирдлыг бууруулах, шаардлага хангасан зуух, түлш хэрэглэх талаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж ажилласан.

Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр 4 аж ахуйн нэгж байгууллагад 155604.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосон. Үүнд: БЗД-ийн Амжилтын эзэд ХХК /62,1 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрийн акт,  СБД-ийн Ян ин ши дэ ХХК /2449,9 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрийн акт, ХУД-ийн Номадс хоспиталити ХХК /149958,9 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрийн акт, Бродвэй ХХК /3133,2 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрийн акт/ тус тус тогтоосон.

        Шинжилгээтэй шалгалтаар илэрсэн зөрчил:

Хоол үйлдвэрлэлийн газруудын ажилчдын хувийн ариун цэвэр, хоол үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, бэлэн бүтээгдэхүүний хүрэлцэх гадаргуугийн угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарыг шалгах, эрүүл ахуйн зохистой дадлын үр дүнд үнэлэлт өгөх зорилгоор 241 газраас 379 арчдас шинжилгээ авсаны 125 /Ванкалби ХХК, Дөлгөөннуур ХХК, Тансаг зоог ХХК, Хот айл ХХК, Борнфрэш ХХК, Сэрж-Интернейшнл ХХК, Эм  эн  эн  би  эм   холдинг ХХК, Ноён пицца ХХК,  Яруу ХХК, иргэн Б.Дэнсмаа, Ц.Болормаа, О.Батцэцэг, С.Мөнхбат /буюу 32,9 хувьд энтербактер, Е.коли илэрсэн байна.

Үйлдвэрлэсэн хоолноос 25 дээж авч эрүүл зүйн нян судлалын шинжилгээ  хйилгүүлэхэд 6 буюу 24 хувь нь “Хүнсний бүтээгдэхүүний дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуй шалгуур үзүүлэлтийн  зөвшөөрөгдөх  хэмжээ” MNS 6308:2012 стандартын  шаардлага  хангахгүй  дүнтэй  гарсан.

Эрүүл мэндийн Сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ын хэрэгжилтийн байдлыг шалгахад 241 объектын 168 буюу 69.7 хувь нь дүүргийн Эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулж үзлэг шинжилгээнд хамруулдаг ба 1416  ажиллагсдын 1367 буюу 96,5% нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд бүрэн хамрагдсан, 49 ажилтан шинжилгээнд хамрагдаагүй байна.

Дараах нийтлэг зөрчил илэрч байна. Үүнд:

  1. 1. Хоолны газрын барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу барьж, өргөтгөтгөл, шинэчлэл хийгээгүй 133 буюу 55.1 хувь нь /БГД-26, БЗД-26, СХД-19, СБД-11, ХУД-1, ЧД-12, БНД-15, НД-4, ЭМБСХХ-19 хоолны газар. Тухайлбал: Ноён пицца ХХК, Тэнгэрийн Бэрх ХХК, Мөнх хөхий ХХК, Эн-Эм-Эй ХХК, Эм Эн Эн Би Эм холдинг ХХК, Дархан цааз ХХК, ЖҮГЭ ХХК, Экомогул ХХК, иргэн А.Алтангадас, С.Мөнхжаргал, Б. Дашцэрэн, С.Алтанцэцэг/ “Хүнсний тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг,
  2. Хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй 153 хоолны газар буюу  хувь /БГД-21, БЗД-21, СХД-27, СБД-16, ЧД-32, НД-1,  БНД-12, ХАБХААХХ-23 хоолны газар, Тухайлбал: Барс Импeкс иргэн Ц.Гэрэлтуяа, Дуганахад Жуулчин,  Тэнгэрийн дуу, Яруу сум,  Си Ди Жи хүч, Ноён пицца, Их тэнгэрийн шилтгээн, Батбайгаль бейкери, Илгээмж сервис, Ум арвин мишээл, Файн вүүдс фрэндс, Ханхүү трейд ХХК-иудын хоолны газар гэх мэт/ нь Хүнсний тухай хуулийн 10.1.2 дах /стандарт техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх/  заалтыг, “Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага MNS 4946:2005” стандартын 5.2.1 дэх /эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламжтай байна/ заалтыг,
  3. Технологийн картад илчлэг, шим тэжээллэг чанар тусгаагүй хоолны газар 139 буюу 54 хувь нь /БГД-17, БЗД-39, СХД-17, СБД-7, ХУД-13, ЧД-19, НД-3, БНД-3, ХАБХААХХ-21 хоолны газар. Тухайлбал: Хөөрхөн саарал, Дүүлэн нис, Монбаттал, Түмэн тэрх, Дунбыгмайл, Тэргэл дэлгэрэх, Мөнх ариун ундарга, Морьт гүрэн, Каживара, Сан хорго, Сутай тур, Өгөмөр булаг, Баян хүнс, Төгс дөрвөн эрдэнэ, Өнөд энхжин, Мөнх алкес, Овоошил ХХК-иуд гэх мэт/ Хүнсний тухай хуулийн 10.1.1 дэх  /Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагааныхаа үр дагаварыг өөрөө хариуцах/ заалтыг,  
  4. Хүнсний түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй 90 буюу 35.6 хувь нь / БГД-12, БЗД-25, СХД-10, СБД-4, ХУД-2, ЧД-17, НД-4, БХД-1, ХАБХААХХ-15 хоолны газар, Тухайлбал: Норлин Очир, Нью панда, Дeкорeйшн, Мами систер, Жи эл жи, Тэнгэрийн бэрх, Луугийн булагт, Алтанзулцэцэг, Алаг аргалант, Стип планет, Кашланд, Дөлгөөн нуур, Төгс шинэ санаа, Фтуб, Хабино, Пи эм пи ай,   Сэрж интернэшнл, Хот айл, Ой мод, Алтан сан оюу, Морьт гүрэн, Дүнхэр уулс буурал, Авдрын гол овоо, Ди энд ди дэлгэрэх, Тэргэл дэлгэрэх, Түмэн тэрх, Оргил саран, Юнифай, Хөөрхөн саарал  ХХК-иуд  / Хүнсний тухай хуулийн 10.1.2 дах /стандарт техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх/  заалтыг,
  5. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй 153 буюу 60 хувь нь /БГД-10, БЗД-39, СХД-20, СБД-6, ХУД-15, ЧД-30, НД-5, БНД-3, БХД-1, ХАБХААХХ-24 хоолны газар. Тухайлбал: Жинро саранг, Норлин Очир, Экомогул, Эдо солюшинс ХХК, Ноён пицца, Мами систер, Их тэнгэрийн шилтгээн, Мөнх алкес, Мөнх хөхий, Овоошил, Насандалай, Цэнгэг онги, Гэрэлт Од Халиун ХХК-иуд/ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9.1 дэх заалтыг,
  6. Дотоодын хяналтын журамтай боловч мөрддөггүй, дотоод хяналтын үр дүнгээ тооцож ажилладаггүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй 141 буюу 55 хувь / БГД-11, БЗД-33, СХД-20, СБД-13, ЧД-30, НД-7, БНД-9, ХАБХААХХ-24 хоолны газар. Тухайлбал: Аристон, Эн Ди Пи, Ойши фүүдс Монголиа, Ариг интернэшнл, Аварга чоно, Пи Си Эм Жи, Сарантулга, Аз мишээл, Бавуу трейд, Сэргэлэн даваа, Броун хорс, Яруу сум, Тэргэл дэлгэрэх, Түмэн тэрх, Тэнгэрийн дуу, Эдо солюшинс, Си Ди Жи хүч,  Их тэнгэрийн шилтгээн, Харцад, Түмэнсант тэнгэр, Жи эл жи, Мөнх хөхий, Батбайгаль бейкери, Илгээмж сервис, Овоошил, Өнөд энхжин, Этүгэн хайрхан, Ум Арвин Мишээл,  Баянхангал, Онсэгэ, Мөнгөтхад, Эсүтулга,  Цогт-Атас, Золастар, Шадивлан ресорт, Хөхийн дуулга, Аварга чоно, Пи Си Эм Жи, Бавуу трейд, Сэргэлэн даваа  / Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна.

 


Шалгалтаар илэрсэн 1436 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй