Шууд Chart

Барилгын нийт 8 аж ахуйн нэгжийг хамруулсан хяналт шалгалтыг хийлээ

2019-06-20 13:57:34

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй ажиллагааны талаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах зорилгоор 1 сарын хугацаатай “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулж хяналт хийж байна.

Хяналт шалгалтыг 2019 оны 06 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд хийгдсэн шалгалтанд барилгын нийт 8 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд барилгын гадна орчинд мэдээлэх самбар, талбайн зохион байгуулалтын зурагт самбар байршуулаагүй, барилгын ажилчдад ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл олгох техникийн нөхцөлийг бүрдүүлээгүй, ХАБ-ын инженер өдөр тутмын зааварчилга өгдөггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.


Барилгын нийт 8 аж ахуйн нэгжийг хамруулсан хяналт шалгалтыг хийлээ  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй