Шууд Chart

Их Британийн эрх баригч намын даргын өрсөлдөөнөөс Доминик Рааб хасагдлаа

2019-06-20 17:58:32

Их Британид эрх баригч Консерватив намын  даргын төлөөх өрсөлдөөн ширүүсч байна. Өчигдөр  тус улсын  парламентын  доод танхим  дахь  тус намын гишүүд оролцсон санал хураалтын дүнгээр Брекситийн сайд асан Доминик  Рааб хамгийн бага санал авч  өрсөлдөөнөөс хасагдаад байна.

Харин Их Британийн гадаад хэргийн сайд асан  Борис Жонсон  авсан саналынхаа тоогоор  1-рт  жагссан  байна. Харин Тереза Мэйгийн засгийн газрын  4 сайд Жереми Хант, Майкл Гоув, Рори Стюарт, Сажид Жавид нар удаах саналуудыг авчээ. Раабын хувьд дараачийн өрсөлдөөнд оролцоход шаардагдах 33 санал  авч чадаагүй байна. Харин Борис Жонсон  126 санал авч төгсгөлийн шатны  өрсөлдөөн оролцохоо баталгаажуулжээ. 

Өнөөдөр 3,4 дэх шатны санал хураалт  болох  ёстой. Нийтийн танхим дахь Консерватив намын 313  гишүүн хамгийн өндөр санал  авсан 2 нэр дэвшигчийг тодруулах ёстой.  Харин Консерватив намын 160 мянган гишүүн   шинэ дарга,  ирээдүйн Ерөнхий сайдыг сонгох ёстой юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн эрх баригч намын даргын өрсөлдөөнөөс Доминик Рааб хасагдлаа  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй