Шууд Chart

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Г.Мандахнаран залуучуудад зайгаа тавьж өгөх болоогүй гэдгээ харууллаа

2019-06-24 10:41:30

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын спорт зааланд боллоо. Оны өмнө болдог энэхүү тэмцээн анх удаа зургадугаар сард болж, шилдгүүдээ тодруулсан юм. Зөвхөн жин тус бүрт түрүүлсэн бөхчүүд “Нурсултан-2019” ДАШТ-д өрсөлдөх эрхээ авах бөгөөд энэ удаагийн тэмцээнд 26 байгууллагын 239 тамирчин өрсөлдөв.

Уг тэмцээнд олимпийн медальт С.Батцэцэг болон ДАШТ-ий медальтнууд болох Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд нарын зэрэг гавьяатууд барилдсан нь тэмцээний чанар чансаа болон өрсөлдөөнийг улам ширүүн болгосон юм.

Эрчүүдээс Э.Бэхбаяр /57/, Т.Тулга /65/, Г.Мандахнаран /70/, Д.Гомбодорж /79/, Б.Нямбаяр /92/ нар жиндээ түрүүлж залуучуудад зайгаа тавьж өгөх болоогүй гэдгээ харууллаа.

Өчигдөр болсон жингийн барилдааны медальтнууд.

Эрэгтэй:

57 кг (19):

  1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд)
  2. Болдын Түмэнцогт (Женко)
  3. Батсайханы Далайбаяр (МУБИС), Занданбудын Занабазар (Хилчин)

65 кг (24): 

  1. Төмөр-Очирын Тулга (Хүч)
  2. Батбаатарын Буд (Харгант цамхаг)
  3. Олонбаярын Сүлдхүү, Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс)

70 кг (28):

  1. Ганзоригийн Мандахнаран (Алдар)
  2. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
  3. Санжаагийн Ганбаяр (Хангай хүчтэн), Дамдинбазарын Цогтбаатар (Алдар)

79 кг (13):

  1. Доржваанчигийн Гомбодорж (Хангай хүчтэн)
  2. Баасандоржийн Цэрэндаш (Аврагч)
  3. Бямбаахүүгийн Бат-Эрдэнэ (Баянхонгор), Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (Хангай хайрхан уул)

92 кг (16):

  1. Баатарын Нямбаяр (Приус центр)
  2. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс)
  3. Лувсандоржийн Төртогтох (Хилчин), Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)

Эмэгтэй:

50 кг (15):

  1. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
  2. Буяндалайн Чимгээ (Хангарьд)
  3. Чинболдын Отгонтуяа (Алдар), Долгоржавын Отгонжаргал (Женко)

55 кг (8):

  1. Бат-Очирын Болортуяа (Женко)
  2. Батхуягийн Хулан (Аврагч)
  3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар), Пүрэвхүүгийн Шинэхүү (Эрч)

57 кг (6):

  1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
  2. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс)
  3. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

68 кг (4):

  1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин)
  2. Очирбатын Насанбурмаа (Женко, Төмөр замын цагдаагийн газар)
  3. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

76 кг (5):

  1. Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс)
  2. Гилэгжамцын Наранчимэг (Хилчин)
  3. Ганбатын Ариунжаргал (Алдар)

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Г.Мандахнаран залуучуудад зайгаа тавьж өгөх болоогүй гэдгээ харууллаа  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй