Шууд Chart

“Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийн нээлтийн ажиллагаа боллоо

2019-06-24 11:30:03

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 2019 оны зургаадугаар сарын 21-нээс долоодугаар сарын 3-ны өдрүүдэд Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцахаар орон нутагт ажиллаж байна.

Увс аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хяргас нуурын хөвөөнд баригдсан “Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Тус сургалтын төвийг Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн хүчээр барьж байгуулаад байна.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох боломж бүрдлээ.

Увс аймгийн Хяргас нуурыг зорин жилдээ 30-40 мянган гадаад, дотоодын жуулчид ирдэг байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийн нээлтийн ажиллагаа боллоо  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй