Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2019-06-24 13:26:58

Өнгөрсөн амралтын өдрүүдээр цаг агаар хөрсөн дээр цочир халсантай холбоотойгоор голын эрэг бараадах иргэдийн тоо нэлээдгүй өслөө. Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын байгууллага хамтран туул голын эрэг орчимд морьт болон завьт эргүүлийг ажиллуулж байгаа боловч өнгөрөгч амралтын өдрүүдэд 5 хүн голын усанд живж амь насаа алдсан харамсалтай хэргүүд бүртгэгдлээ.

Ийм төрлийн золгүй байдлаар нас барсан хэрэг удаа дараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа учир иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, биеэ удирдан хянах чадваргүй болсон нэгэндээ анхаарал хандуулж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж байхыг Цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 92 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй