Шууд Chart

Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана

2019-06-25 11:02:26

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тэмдэглэлийн хоёрдугаар заалтын хүрээнд нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг зохицуулах зорилгоор ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, МХЕГ-ийн Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон холбогдох албан тушаалтан нартай уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтаар дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжүүд экспортын тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг 2019 оны намрын улиралд бэлтгэн, нийслэлийн иргэдийн 2020 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд нийлүүлэхээр гэрээ байгуулж, хамтран ажиллахаар шийдвэрлэв гэж  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй