Шууд Chart

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг шагнаж урамшууллаа

2019-06-25 12:33:45

Дорноговь Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны /2016-2020/ хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэн, орон нутгийн онцлогт тохирсон оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг шагнаж урамшуулах тухай аймгийн Засаг даргын захирамж 2 дахь жилдээ хэрэгжиж байна.

2018-2019 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад Орос хэлний хичээлээр 800 оноо авсан Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн сурагч А.Удвал, бэлтгэсэн багш Б.Нарантуяа нарыг /2019.06.24/ аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр сурагч А.Удвалд 1.0 сая төгрөг, багш Б.Нарантуяад 500 мянган төгрөгийн Батламж гардуулан сурлагын амжилт хүссэн юм. Сурагч А.Удвал нь 2018-2019 оны хичээлийн жилийн Орос хэлний улсын олимпиадад Тэргүүн байр эзэлж Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн сургалтын тэтгэлэгт хамрагдах болзол хангасан юм.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ


Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг шагнаж урамшууллаа  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй