Шууд Chart

Маргаашаас дараах газруудад халуун ус хязгаарлана

2019-06-25 14:44:29

Нийслэлд дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажил үргэлжилж байна.  Маргаашаас /2019.06.26/ эхлэн 9 хоногийн хугацаатайгаар 25 дугаар эмийн сан, УБ палас, 10, 1 дүгээр хороолол, СОТ3, III хорооллын эцэс, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Техник импорт ХХК, Алтанзулын амины сууцнууд, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Говь саун,  IV хорооллын ДДТ-111, 112 орчимд засвар хийхээр болжээ. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна.

Засварын ажлын тухайд таслах хаалт, ус буулгагч хаалт солино. Мөн шинэ шугамын холболт болон урсгал засвар хийнэ гэж "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас мэдээллээ.

1. Иргэд Дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг “www. my.dulaan.mn” цахим хаяг болон өдөр тутамын мэдээллээс авна уу.
2. Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлнэ үү.
3. Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших
/хуваарийн дагуу 12 удаа туршина/ ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжын ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахыг хатуу хориглоно.
4. Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.
5. Хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохиролыг өөрсдөө бүрэн хариуцна.
6. 2019 оны зуны улирлын хугацаанд Хэрэглэгч бүр дулаанжуулалтын тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэнэ үү.


Маргаашаас дараах газруудад халуун ус хязгаарлана  
Үзсэн: 6735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-03 18:03
Busad gazruudiinh ni hna bga yum be us taslah bol busdiinh ni huvaariig bichij bolohgui yu
Зочин [127.0.0.xxx] 2019-06-28 00:04
Hugatsaandaa ugn gj bhgv shu durakuud
Зочин [127.0.0.xxx] 2019-06-27 00:29
10r horoolold sariin eheer nileed honog taslaa bzde?
Зочин [127.0.0.xxx] 2019-06-26 05:01
Урьдчилан зар өгөлгүй гэнэт бүх усаа өдөржин таслах үнэн гайхамшигтай. Ганц жишээ:25 нд бүтэн таг.За яахав ундны ус дэлгүүрээс мөнгөтэй бол авна, бохироо яахаа мэдэхгүй.Сургууль, цэцэрлэг хаасан тул хүүхдүүд гэртээ тул энэ хүндрэлийг давахад үнэнхүү хэцүүхэн.
Био энёргийн ажилтан [127.0.0.xxx] 2019-06-26 04:56
БГД 7-р хороо, "Био энёрги судалгаа, эмчилгээний хүрээлэн"-гийн хавийн хэдэн борчуулын орон сууцныхан бор шувуу шиг халуун+хүйтэн=ус үргэлж тасраатай,хэвийн үзэгдэл гэлтэй. Хариуцсан хувийн 2 компани(таун компорт=компорт таун ххк) өвөл+хавар+зунжин шүүхдэлцээд завсарт нь хотын дүүрэгт атлаа Баянхошууны эцэст буй юм шиг зутарч явна.Энд уул нь 20-иод сууцны 500 орчим хүн амьдардаг.Хороо+хэсгийн ахлагч нар сонгуулийн үёд шуурхайлан бидэнтэй ажилладаг нэгэн гажиг тогтолцоог яалтай билээ...таминь!
Зочин [127.0.0.xxx] 2019-06-25 22:20
Haluun us 24nees hyiten us unuudruus odoo boltol yamarch ygyi bn boditoi medeelel tygeegeech.
Dolgor [127.0.0.xxx] 2019-06-25 15:59
Yu bichsen n kharagdakhgui,tomruullj ch bolokhgui,Ineedtei yum.

Бидэнтэй нэгдээрэй