Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдлаа

2019-06-25 17:27:35

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ-ын хүсэлтээр даваа гарагийн орой Нью-Йорк хотод хаалттай хуралдаж эхэлсэн. Энэ үеэр НҮБ дахь Ираны талын элчин төлөөлөгч “АНУ цэргийн дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, эдийн засгийн дайнаа зогсоох нь зүйтэй” гэж хэлсэн тухай Файнэншл Таймс мэдээлж байна.

Харин Америкийн талын төлөөлөгч Ормузын хоолойд зорчиж явсан газрын тос нөөцлөгч хөлөг онгоцонд халдсан гэх хэрэгт хийсэн мөрдлөг шалгалтаар илрүүлсэн зүйлийнхээ талаар бусад оролцогчдод мэдээлж магадгүй хэмээн зарим хэвлэлд таамаглаж байна. Мөн албаны хүмүүс Америкийн талын хяналт хийх зориулалттай алсын удирдлагатай онгоцыг Ираны хувьсгалт гвард агаарт устгасан хэргийн талаар санал солилцохоор төлөвлөжээ.

Персийн булан Ормузын хоолойн амаар явж байсан Японы болон Норвегийн талын 2 хөлөг онгоцыг Ираны талаас халдсан гэх бүдэгхэн дүрс бичлэгийг АНУ-ын батлан хамгаалах яам үзүүлсэн. Гэвч, бусад улс орнууд Вашингтоны энэ дүгнэлтийг дэмжих хангалттай баримт биш гэж мэдэгдээд байгаа юм. Харин Америкийн талын дрон онгоцыг пуужингаар харвасан үйлдлээ дахиж хийж магадгүй хэмээн даваа гарагт Ираны талаас анхааруулаад байна.

Нийтэлсэн: Mонголын радио

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдлаа  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй