Шууд Chart

Элэгний В вирусын халдвараас сэргийлж, вакциндаа хамрагдаарай

2019-06-25 17:29:39

Хэрэв та элэгний В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд өөрийн харьяа сум болон өрхийн эмнэлэгт хандаж, илрүүлэг шинжилгээнд хамрагдаарай. Мөн В вирус илрээгүй бол ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандан урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх боломжтой юм.

15-16 жилийн баталгаатай элэгний В вирусийн эсрэг вакциныг "Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол"-ын дагуу дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийдэг байна.

Сайн дурын дархлаажуулалтад бүх насныхан хамрагдах боломжтой бөгөөд нийт гурван тун вакцин /нэг хүн тун нь 5,000 төгрөг/ хийлгэснээр В вирусын халдвараас сэргийлж чадна. ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоотод хийж буй В вирусын эсрэг вакцинд хамрагдахдаа эрт илрүүлэг шинжилгээний хариугаа авч очно уу.


Элэгний В вирусын халдвараас сэргийлж, вакциндаа хамрагдаарай  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй