Шууд Chart

ОХУ Европын зөвлөлийн парламентын ассамблейд эргэн нэгдэх боломж бүрдлээ

2019-06-26 09:38:58

Европын зөвлөлийн парламентын ассамблей хориг арга хэмжээний механизмд хязгаар тавих тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр тус ассамблейн  хуралдаанд  ОХУ-ын  төлөөлөгчид  эргэж оролцох боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн ассамблейн үйл ажиллагааны дүрэмд тус байгууллагын гишүүдийн бүрэн эрхийг бүр эсвэл түр хасах боломжгүй гэдэг заалтыг оруулж өгсөн  байна.

Европын Зөвлөлийн  парламентын ассамблейн энэ хууль оруулсан өөрчлөлтийг хамгийн түрүүнд Украины төлөөлөгчид эсэргүүцэж байна. тэд  олон улсын хориг арга хэмжээ авхуулсан төлөөлөгчидтэй нэг танхимд суухгүйгээ ч мэдэгдэж байна. Мөн энэ нэмэлт өөрчлөлтийг батлуулахгүйн тулд 200 гаруй нэмэлт өөрчлөлт  өргөн барьж 9 цагийн туршид хэлэлцүүлсэн гэдэг асуудал ч хөндөгдөж байна. Европын Зөвлөлийн парламентын ассамблейгаас гаргасан шийдвэрийг Москва  талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна.

Страсбург хотод Оросын төлөөлөгчид хэдийнээ очоод байгаа бөгөөд дараачийн хуралдаанд оролцох эрхээ баталгаажуулахаар ажиллаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Өнөөдрөөс  хуралдаанд оролцох эрхээ сэргээчих  байх гэж мэдээлж байна. Ассамблейн энэ сарын хуралдаанаар  Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн  даргыг  сонгох сонгууль болох ёстой юм. Европын зөвлөлийн парламентын ассамблей болон ОХУ-ын хоорондын харилцаа 2014 оны Украины зүүн нутаг дахь хямрал мөргөлдөөнөөс эхтэйгээр муудсан.

Тодруулбал, ОХУ Крымийг хүчээр өөртөө  нэгтгэсэн гэдэг шалтгаанаар Оросын санал өгөх,  ажиглалт судалгаа хийх, удирдах байгууллагын бүрэлдэхүүнд орох  эрхийг нь  хассан юм. 2015  оны нэгдүгээр сард  Европын зөвлөлийн парламентын ассамблейгаас  Оросын эсрэг авсан  хоригоо сунгасан. Үүний хариуд  ОХУ-ын төлөөлөгчид жилд 4 удаа болдог тус ассамблейн хуралдаанд оролцохоос татгалзаж эсэргүүцлээ  илэрхийлсэн. Харин бүх бүрэн эрхийг нь  сэргээж,  ассамблейн дүрэмд үндэсний төлөөлөгчдийн эрхийг хохироохгүй байх өөрчлөлт зохицуулалт хийхээс нааш энэ хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй 2017 оноос Европын  зөвлөлийн төсөвт оруулдаг төлбөрөө төлөхөө зогсоосон юм. ОХУ жилдээ 30 сая евро буюу 2,1 тэрбум  рублийг  Европын төсөвт оруулах ёстой. Гэвч энэ оны төсөвтөө энэ хөрөнгө мөнгийг тусгаж өгөөгүй тухай мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Европын зөвлөлийн парламентын ассамблейд эргэн нэгдэх боломж бүрдлээ  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй