Шууд Chart

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 38 орны цэргийн баг Монголд бэлтгэгдэж байна

2019-06-26 10:07:18

Монгол Улсын Зэвсэгт хүчин “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 17 дахь удаагаа эх орондоо зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр

Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн гол арга хэмжээний нэг бол Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль юм. Жилээс жилд цар хүрээ, ач холбогдол нь өргөжин тэлсээр буй энэ сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө” санаачилга” хөтөлбөртэй хамтран  энэ сарын 14-нөөс Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан билээ.

Дээрх олон улсын сургуулийн үндсэн зорилго нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхыг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг улам сайжруулахад оршдог. Энэ удаагийн сургуульд 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Тус сургуулийн хүрээнд бүс нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд НҮБ-ын цэргийн хүчийг төлөөлөн үүрэг гүйцэтгэх олон үндэстний бригад болон батальоны штабын ажиллагааг жигдрүүлэх команд штабын сургууль, тус штабаас гаргасан шийдвэрийг гардан хэрэгжүүлэх ротын сургалт, салаадын тактикийн хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалт, штабын сургалт дадлагууд багтдаг.

“Хааны эрэлд - 2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үеэр монголын болон гадны орны сургагч багш нараас зарим зүйлийг тодрууллаа.

“Хааны эрэлд-2019” сургуулийн салаадын тактикийн хээрийн сургуулийн ахлах багш, ахмад С.Амаржаргал:  “Салаадын тактикийн хээрийн сургуулийн өмнө хичээлийн танхимд салаа тус бүрийг онолын хичээлд хамруулдаг. Эдгээр цэгт явган эргүүл, бүслэн нэгжих ажиллагаа, НҮБ-ын шалган нэвтрүүлэх цэг, баазын харуул хамгаалалт, хүмүүнлэгийн бараа материал түгээх цэг, цувааны хамгаалалт, хөдөлгөөнт шалган нэвтрүүлэх цэг, Эмнэлгийн нэг, хоёрдугаар цэг, гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн эсрэг ажилагааны цэгүүд багтдаг. Анх 2003 онд  Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хүчинтэй хамтран зохион байгуулж байсан “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд өнгөрсөн хугацаанд нийт 53 улсын 16000 гаруй цэргийн алба хаагч хамрагдаж өдгөө дэлхийн хэмжээний сургууль болсон. “Хааны Эрэлд 2019” энхийг дэмжих ажиллагааны сургууль энэ сарын 28-нд өндөрлөнө” гэсэн юм.

“Хааны эрэлд-2019” сургуулийн сургагч багш Michele Weinheimer: “Хааны эрэлд -2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд явагддаг сургалт, дадлагын  нэг бол салаадын тактикийн хээрийн сургууль. Уг сургуулиар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гүйцэтгэдэг үндсэн үүрэг, энхийг сахиулах ажиллагааны талаар цэргийн алба хаагчдыг сурган дадлагажуулахад гол зорилго чиглэгддэг” хэмээв.























Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 38 орны цэргийн баг Монголд бэлтгэгдэж байна  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй