Шууд Chart

Төсвийн урсгал зардалд цалин голлон нөлөөлж байгааг Дэлхийн банк санууллаа

2019-06-26 14:43:00

Төсвийн урсгал зардалд цалин голлон нөлөөлж байгааг Дэлхийн банк санууллаа. Дэлхийн банкны энэ 7 хоногт танилцуулсан Монгол Улсын төсвийн зардлын судалгаагаар төсвийн урсгал зардлын хамгийн өндөр хувийг цалингийн зардал эзэлж байна. 2011 онд цалингийн зардал ДНБ-ний 6.1 хувьтай тэнцэж байсан бол 2016 онд 7.3 хувь болж огцом өсчээ.

Дараа жил нь 6.5 хувь болж бага зэрэг саарсан ч энэ төрлийн зардал өндөр хэвээр байгааг Дэлхийн банк санууллаа. Гэхдээ цалингийн хувь хэмжээний өсөлт бус төрийн албан хаагчдын тооны өсөлт цалингийн зардлыг голлон өсгөж байна. 2009 онд 100 хүн амд 4.4 төрийн албан хаагч ногдож байсан бол 5 жилийн дараа 5.7 болж нэмэгджээ.

"Монгол Улсад Ур чадвар, ажлын үр дүнд суурилан төрийн албанд авах, албан тушаал дэвшүүлэхийг дэмжсэн бүхий дүрэм журам батлагдсан боловч сул хэрэгжиж байна. Яамдад бүтцийн өөрчлөлт байнга хийх нь улс төрийн албан тушаалтнуудад төрийн албан хаагчдыг халж, солих боломжийг олгож байна. Үүний улмаас 2000 онд төрийн албаны нийт халаа сэлгээ 5 хувиас хэтэрдэггүй байсан бол 2016 оны сонгуулийн дараа 14 хувьд хүрсэн. Өдгөө 2017 онд батлагдсан Төрийн албаны шинэчилсэн хууль энэ албаны удирдах үйл ажиллагааг оновчтой болгоход нөлөөлнө гэсэн хүлээлт байна гэж Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану мэдэгдлээ.


Төсвийн урсгал зардалд цалин голлон нөлөөлж байгааг Дэлхийн банк санууллаа  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй