Шууд Chart

Дэлхийн гайхамшиг: Москвагийн Кремль

2019-06-27 11:02:36

Өнөөдөр бид та бүхэнд дэлхийн гайхамшигт байгууламжуудыг танилцуулах буландаа ОХУ-ын нийслэл Москва хот дахь Кремлийн тухай товч мэдээллийг бэлтгэлээ. Кремль гэдэг нь хэрэм гэх монгол үгнээс үүдэлтэй үүдэлтэй гэж  судлаачид үздэг байна.

Тус байгууламж нь дундад зуунаас өдгөөг хүртэл хадгалагдаж ирсэн цогцолборуудаас хамгийн том нь юм. 27,7 га газрыг эзэгнэсэн Москвагийн Кремлийн хэрмэн хананы нийт урт нь 2235 метр. Ханын зузаан нь 3,5 метр, зарим хэсэгтээ 6,5 метр. Өндөр нь 5-19 метр. Дөрвөн үндсэн хаалга, хана дагуух 20 цамхагтай. Хамгийн өндөр цамхаг нь 80 метр. Гол ёслолын хаалга бүхий Спаскийн цамхаг нь хамгийн алдартайд тооцогддог. Москвагийн Кремлийг 1482-1495 оны хооронд баригдаж дууссан гэж үздэг.






















































Дэлхийн гайхамшиг: Москвагийн Кремль  
Үзсэн: 1917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Дархаа [127.0.0.xxx] 2019-07-01 20:22
Гоё юмаа баяраллаа
Д.цэдэндамба.. [127.0.0.xxx] 2019-07-01 17:35
Баярлаа.ийм сайхан түүх болон үлдсэн улс .орнуудын тухай.тэр орны хосгүй сайхан гинисесийн номонд орсон онц сонирхолтой бүхнийг гарган тавьж байгаарай .амжилт сайн сайхныг хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-28 13:07
Хэмжээнээс өөр мэдээлэлгүй MNB.чааваас даа.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-28 22:00
харин ч аятайхан мэдээлэл байна. өөрийнхөө тэнэгийг ингэж гайхуулахаа болиоч.

Бидэнтэй нэгдээрэй