Шууд Chart

Ѳмнѳговь аймгийн сурын харваанд Б.Мянганбуу түрүүлжээ

2019-07-09 11:31:59

Ардын хувьсгалын 98, Ѳмнѳговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 88, Батмѳнх даян хааны мэндэлсний 555 жилийн ойн баяр наадмын үндэсний сур харвааны тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн төрөлд Б.Мянганбуу түрүүлжээ.

Энэхүү наадамд улсын цолтой мэргэн харваачид ирж наадсөн бөгөөд жагсаалтыг дараах байдлаар танилцуулья.

1-р байр: Завхан аймгийн уугуул "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ний үндэсний сурын харвааны спортын мастер, аймгийн Мэргэн Б.Мянганбуу 

2-р байр: Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул үндэсний сурын харвааны спортын мастер, аймгийн мэргэн Чулуунбат 

3-р байр: Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул үндэсний сурын харвааны даяар дурсах мэргэн Ж.Баттөмөр 

4-р байр: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул үндэсний сурын залуу харваач Ц.Бяцхансүх

5-р байр: Өмнөговь аймгийн Булган сумын уугуул "Говийн булган" ХХК -ний харваач үндэсний сурын харвааны спортын мастер Ц.Ариунболд нар шалгарч одтой сайхан наадлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ѳмнѳговь аймгийн сурын харваанд Б.Мянганбуу түрүүлжээ  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй