Шууд Chart

Төрийн дээд одон медаль гардууллаа

2019-07-09 13:31:07

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан 113 иргэнд Төрийн дээд одон медаль гардууллаа.

Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай нар гардуулан өгөв.

Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нийт 21 иргэнийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан бол мөн “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Цэргийн гавьяаны одон”-гоор тус тус шагнаж, урамшуулсан юм.



Төрийн дээд одон медаль гардууллаа  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй