Шууд Chart

“Түүх мартахгүй” киноны зураг авалт ОХУ-ын Эрхүү хотод үргэлжилж байна

2019-07-09 14:20:58

Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын амьдралын бодит үнэн түүхийг үзүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид бүтээж буй.

Тэгвэл “Түүх мартахгүй” киноны уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү хотод кино зураг авалтаа үргэлжлүүлж байгаа аж. Тус киноны Ерөнхий продюссер, зохиолчоор Ж.Мөнхбат, Ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх нар ажиллаж байгаа билээ. Кино зураг авалтын 30 гаруй хувь нь ОХУ-ын Эрхүү, Москва хотод явагдах юм байна.














“Түүх мартахгүй” киноны зураг авалт ОХУ-ын Эрхүү хотод үргэлжилж байна  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй