Шууд Chart

Э.Оюунболд Үндэсний их баяр наадамдаа түрүүллээ

2019-07-12 20:30:06

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 512 бөх хүч үзсэнээс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын аварга Н.Батсуурь нар есийн даваанд шалгарсан.

Улмаар Улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, Улсын аварга цолын болзол хангалаа. Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын аварга Н.Батсуурь энэ жилийн их баяр наадамд үзүүрлэж байна.

Барилдааны дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Хүч” спорт хороо, “Аваргууд” клубын бөх Энхтөгсийн Оюунболдод “Улсын аварга” цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга цолны үнэмлэхийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө. Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурьт дурсгалын зүйлс гардуулж, баяр хүргэв.


Э.Оюунболд Үндэсний их баяр наадамдаа түрүүллээ  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-12 23:00
Баяр хүргэе.сайхан байна аа.дархан аварга болоорой

Бидэнтэй нэгдээрэй