Шууд Chart

Азийн орнуудын нислэгийн удирдагчид чуулж байна

2019-07-14 15:39:23

Монгол, ОХУ, БНХАУ, Тайланд, Япон, Хонгконгийн нислэгийн удирдагчид Улаанбаатар хотноо чуулж эхэллээ. Энэ сарын 14-17-ны хооронд үргэлжлэх чуулга уулзалтаар нислэгийн удирдагчдад тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар ярилцхаас гадна харилцан туршлага солилцоно. Түүнчлэн нөхөрсөг хөлбөмбөгийн тоглолт болох юм.

Улаанбаатарт болж буй энэ удаагийн чуулганд дээрх орнуудын 100 гаруй нислэгийн удирдагч оролцохоор иржээ. Мөн Япон, Тайланд, Хонгконгоос ирсэн төлөөлөгчид ажиглагчаар оролцож байна.

Өнгөрсөн жил ийм чуулган ОХУ-ын Эрхүү хотноо болж байсан юм. 


Азийн орнуудын нислэгийн удирдагчид чуулж байна  
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй