Шууд Chart

Азийн АШТ-ий шүүгчийн сургалт боллоо

2019-07-16 10:39:46

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн тэмцээн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” наадмын “Test Event” болох өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэг хоногийн дараа эхэлнэ.  Тус Азийн АШТ энэ сарын 17-20-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Тэмцээн эхлэхийн өмнө жюү жицүгийн Азийн АШТ-ий шүүгчийн сургалт “Монде BJJ” клубт болж байна. Тус сургалтыг Жюүжицүгийн Азийн холбооны ерөнхий шүүгч, Бразилын мэргэжилтэн Александре Нассименто удирдаж байгаа аж. Сонирхуулахад, Монголын жюү жицүгийн холбооноос эх орондоо анх удаагаа хүлээн авч зохион байгуулж буй тус тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцоно. Үүнээс АНЭУ, Йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрейн, Япон зэрэг орны баг тамирчин Монгол Улсад хэдийн иржээ.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Азийн АШТ-ий шүүгчийн сургалт боллоо  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй