Шууд Chart

Өнгөрсөн онд 4200 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ

2019-07-16 14:37:33

Манай улсад өнгөрсөн онд 21 мянган гэрлэлтийг бүртгэсэн бол 4200 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. “Гэр бүлээ цуцлуулсан нийт өрхийн 90 хувь нь хүүхэдтэй” гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Гэр бүл салалт 2010 онтой харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд н.Мөнгөнчимэг “Гэр бүл салалт улам залуужиж байна. Тиймээс нэн яаралтай эвлэрүүлэн зуучлагч болон мэргэжлийн гэр бүл судлаач шаардлагатай” гэсэн юм. 

Австрали улс гэр бүл эвлэрүүлэн зуучлагч үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч юм. Тиймээс энэ улсын туршлагыг нэвтрүүлэх зорилгоор өнөөдөр Австрали улстай хамтран ажиллахаар тохиролцжээ. “Гэр бүл салахад хүүхэд хохироод үлддэг. Бид энэ асуудалд их анхаарлаа хандуулдаг” гэж Австралийн Зөрчил шийдвэрлэлтийн холбооны дэд ерөнхийлөгч Кэтрин Жонсон хэллээ.


Өнгөрсөн онд 4200 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй