Шууд Chart

Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо

2019-07-17 12:05:09

Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо. Ийнхүү Европын холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллагыг анх удаа эмэгтэй хүн толгойлохоор болж байна. Эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, долоон хүүхдийн ээж тэрбээр 2005 оноос хойш Ангела Меркелийн танхимд ажиллаж байсан, сүүлийн таван жил Германы Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан нэгэн юм.

Тэрбээр Евро комиссын ажилдаа бүрэн төвлөрөх зорилгоор өмнө нь сайдын ажлаа өгсөн. Түүний оронд Германы Христийн ардчилсан холбооны дарга Аннегрет Крамп-Карранбауэр Батлан хамгаалахын сайдаар томилогдох төлөвтэй байна.

Урсула фон дер Ляйен Европын парламентад 374 гишүүний дэмжлэгийг авч байж, сонгогдох магадлалтай байснаас 383 санал авсан юм. Тэрбээр сонгогдсоныхоо дараа “Бид Европын замналаараа явах хүсэлтэй байна. Үүний тулд эхлээд эв нэгдлээ сэргээх ёстой. Бидний хойшлуулшгүй хийх ёстой үүрэг даалгавар бол эх дэлхийнхээ эрүүл байдлыг хадгалах юм. Энэ бол манай цаг үеийн агуу том хариуцлага, боломж. Европ тив 2050 он гэхэд дэлхий дээрх анхны уур амьсгалд нөлөөлдөггүй тив болоосой гэж би хүсч байна” гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-19 13:58
гайхалтай !
Зочин [127.0.0.xxx] 2019-07-17 21:30
Лайен

Бидэнтэй нэгдээрэй