Шууд Chart

Суданд хараат бус Засгийн газар бүрдүүлэхээр тохиролцжээ

2019-07-17 12:52:41

Суданы Цэргийн шилжилтийн зөвлөл болон гол сөрөг хүчин болох “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх альянс” улс орныхоо байдлыг тохинуулах, шилжилтийн үеийн үндсэн үе шатыг тодорхойлох асуудлаар зөвшилцөлд хүрч чадлаа. Энэ тухай “Скай Ньюс Арабия” суваг өнөөдөр мэдээлсэн байна.

Цэргийн зөвлөл болон сөрөг хүчнийхэн Үндсэн хуулийн тунхаг бичигтэй холбоотой асуудлаар ойрын хугацаанд хэлэлцэхээр тохиролцжээ. Талууд энэ сарын эхээр сонгууль явуулах хүртэлх шилжилтийн хугацаанд удирдах байгууллага байгуулахаар болсон юм. Түүнчлэн тэд хараат бус Засгийн газар бүрдүүлж, сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд гарсан хүчирхийллийг шалгахаар болжээ. Талуудын зуучлагчаар Этиоп улс болон Африкийн холбоо оролцсон байна.

Суданд эдийн засгийн хүндрэлээс болж иргэд олон сарын турш эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан юм. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нд Суданы арми 30 жил төр барьсан Ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагаж, парламентыг тараасан. Мөн Үндсэн хуулийн ажиллагааг зогсоож, Цэргийн түр зөвлөл байгуулан төрийн эрхийг гартаа авсан юм.

Суданы сөрөг хүчнээс Цэргийн зөвлөлд иргэний Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх шаардлага тавьж, Цэргийн зөвлөлийн байрны үүдэнд ажил хаялт зарласан билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Суданд хараат бус Засгийн газар бүрдүүлэхээр тохиролцжээ   
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй