Шууд Chart

"Боржигин" өв соёлын биет бус өвийн их наадам болно

2019-07-21 11:01:27

Монголын Улсын аялал жуулчлалын онцлог дүр төрхийг бүрдүүлэх, байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүсүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас 2016 онд 19 дүгээр тогтоол гаргажэ, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгийг баталсан. Уг хөтөлбөртэй уялдуулан Говьсүмбэр аймаг 2016-2020 онд аймгийнхаа Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг баталсан байдаг. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цайны замын судалгааны төв болон бусад холбогдох байгууллагуудаас Цайны зам дагуух өртөө хотуудыг тодруулан, зангилаа хотуудыг “Нүүдэлчдийн аялал жуулчлалын төв” болгон хөгжүүлэх зорилтыг тавин судалгааны ажлыг эхлүүлж, судалгаанд Говьсүмбэр аймгийн Чойрын богд уулын тусгай хамгаалалттай газар хамрагдахаар боллоо. Үүнийг түшиглэн орон нутагт ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчдын тав тухтай аялах орчныг бүрдүүлэхээр түр буудаллах цэгүүд болон хөв цөөрмийг байгуулсан байна.

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр нь үндэсний Тулгар төрийн өв, Цагаан зээрийн байгалийн өв, “Боржигин” овогтны нутаг гэдгээрээ онцлогтой. Боржигины өв соёл, зан заншлыг агуулсан түүхэн уламжлалаа сэргээн аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц нээлттэй учраас аялал жуулчлалын 3 маршрутыг батлан Боржигин хошууны 5 аймаг 17 сумыг хамруулсан тусгай хөтөлбөрийн дагуу "Боржигин-2019" наадмыг зохион байгуулах гэж байна. 

Боржигин хошууны түүх, ёс заншил, урлаг, соёл уламжлал, боржигин ахуйг иргэд, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, орон нутагт ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой тус наадмыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд хийх юм. 

Э.Энхтуяа

 


"Боржигин" өв соёлын биет бус өвийн их наадам болно   
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй