Шууд Chart

Абэ Шинзо Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчилж магадгүй гэж мэдээллээ

2019-07-22 14:46:13

Японы эрх баригч Либерал-ардчилсан нам болон түүний эвслийн түнш Комэйто нам өчигдөр болсон парламентын сонгуулийн үр дүнгээр парламентын дээд танхимын олонхийн суудлаа хадгалж үлдэж чадлаа. Гэхдээ эрх баригчдын байр суурь бага зэрэг ухарсан нь даваа гарагт гаргасан сонгуулийн эцсийн дүнгээр тодорхой болсон байна.

Өнгөрсөн жил явуулсан сонгуулийн шинэчлэлийн дагуу дээд танхим дахь гишүүдийн тоо 242-гоос 245 болон нэмэгдсэн юм. Ням гарагт болсон сонгуульд зургаан жилийн хугацаа нь дууссан 121 гишүүний суудал, мөн 3 шинэ суудлын төлөө өрсөлдсөнөөс эрх баригч Либерал-ардчилсан нам 57 суудал авч, дээд танхимд нийтдээ 113 суудалтай боллоо.

Өмнөх сонгуулиар энэ нам дээд танхимд 123 суудалтай байсан юм. Харин эвслийн түнш Комэйто нам 25 суудалтай байснаа 28 болгон нэмж, Либерал-ардчилсан намтай тогтвортой эвсэл бүрдүүлэх боломжтой болжээ. Мөн эрх баригч эвслийг дэмжигч бие даан нэр дэвшсэн гурван хүн сонгуульд ялалт байгуулсан байна.

Сонгуулийн дүнгээр сөрөг хүчний намууд дээд танхимын 86 суудлыг авсан бол тэднийг дэмжигч 14 бие даагч гарч иржээ. Сонгуулийн үр дүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Абэ Шинзо энэ оны есдүгээр сарын сүүлчээр Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчилж магадгүй гэж “Ёмиүри” сонин мэдээллээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Абэ Шинзо Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчилж магадгүй гэж мэдээллээ  
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй