Шууд Chart

Хараа гол дагуу амарч буй иргэдэд эрүүл мэндийн сургалт хийжээ

2019-07-22 15:30:30

2019 оны долоодугаар сарын 5, 19-ний өдрүүдэд "Аминхолбоо" өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар Хараа голын дагуу амарч байсан 168 иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

Тухайлбал наршилт, хоолны хордлого, гэдэсний халдвар, бага насны хүүхдийг болзошгүй эрсдэл, гол мөрөн, усанд бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, үер усны аюулаас сэргийлье, хогоо хаяхгүй эрүүл орчинд аялж, амрах хэрэгтэйг зөвлөж сургалт явуулжээ.

Зарим иргэдийн цусны даралт, пульсыг үзэж эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн байна. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Хараа гол дагуу амарч буй иргэдэд эрүүл мэндийн сургалт хийжээ  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй