Шууд Chart

Таван зуун эхэд сэтгэл зүйн хичээл заажээ

2019-07-22 15:56:15

Казахстан Улсын сэтгэл зүйч Хуралай Ошахбаева Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт тус аймгийн 500 эмэгтэйд энэ сарын 21-нд лекц уншлаа.

Түүний хувьд олон нийтийн сүлжээгээр охид, бүсгүйчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгдгөөрөө алдаршсан аж. Тэрээр гэр бүлийн харилцаа, өөрийгөө ялан дийлэх ухаан, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, оролцоо, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга замуудын талаар ярьсан байна.  

Казахстанд Х.Ошахбаевагийн лекцүүдэд суухын тулд нэг хүн дунджаар 150 орчим мянган төгрөг /20 мянган тенге/ төлдөг байна. Харин Өлгий хотод болсон дээрх хичээлийг долдугаар сарын 24-нд болох Х.Байтемир агсны мэндэлсний 75 жилийн ойд зориулсан ургийн баярыг угтан түүний үр хүүхдүүд нь зохион байгуулсан бөгөөд эхчүүдийг үнэ төлбөргүй хамруулсан байна.

Сурвалжлагч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Таван зуун эхэд сэтгэл зүйн хичээл заажээ  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй