Шууд Chart

Хамгаалалтын гортиг татаж сэрэмжлүүлгийн самбарыг байршууллаа

2019-07-23 10:53:58

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Гүннуурын эрэг дагуу иргэд олноор амарч зугаалдаг бөгөөд үүнийг дагаад иргэд усанд осолдох эрсдэл өндөр байдаг газар юм.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос сэрэмжлүүлэх зорилгоор тус нуурын усанд осолдсон иргэний найз нөхөд, хамт олонтой хамтран Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүрэлдэхүүн нуурын усны гүнийг хэмжин усанд орж болох хүртлэх зайг тэмдэгжүүлэн 300м урттай гортиг татан, усанд орохыг хориглосон сэрэмжлүүлгийн самбарыг байршууллаа.


Хамгаалалтын гортиг татаж сэрэмжлүүлгийн самбарыг байршууллаа  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй