Шууд Chart

Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллалаа

2019-07-23 12:21:57

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Энэ хүрээнд тус газрын үйл ажиллагаатай танилцаж, 2019 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Тухайлбал Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт бодлогын түвшинд үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа ажлуудын гүйцэтгэл, “Элэг бүтэн” болон “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Эрүүл иргэн” аяны явц, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, статистик мэдээллийн чиглэлээр хийсэн ажлуудын талаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар холбогдох хэлтсийн дарга нарын хамт мэдээлэл өгсөн юм.

Тус газарт ажилласан Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгын засвар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн парк шинэчлэлт буюу автомашины хэрэгцээг гарган холбогдох тооцоо судалгааг сайтар хийж 2020 оны нийслэлийн төсвийн төсөлд санал оруулах, мөн “Элэг бүтэн” үндэсний хөтөлбөр, “Эрүүл иргэн”, “Эрүүл залуус” аяныг эрчимжүүлэх, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах үүднээс Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллах /“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамрагдсан ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш нарыг уг ажилд татан оролцуулах /, БЗДХ, ДОХ, сүрьеэ, тэмбүү зэрэг халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудын цар хүрээг нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг өглөө.


Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллалаа  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй