Шууд Chart

Хилчид “Нэг сэтгэл”-д нэгдэв

2019-07-24 09:36:37

Хилийн 0132 дугаар ангийн удирдлага, хамт олон 17 настай бүтэн өнчин Б.Халиунаа охин болон түүний гурван дүүд туслах “Нэг сэтгэл” сайн үйлсийн аяныг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн.

Хилчид аав, ээж хоёроо өвчний улмаас алдсан хүүхдүүдэд 07 га газарт 4х6 хэмжээтэй цоо шинэхэн байшинг барьж, хүн амьдрахад шаардлагатай тавилга хэрэгслийг нь гардуулан өгсөн юм.

Гурван дүүгээ тэжээх, харж хандах хүндхэн ачааг үүрсэн Б.Халиунаа охиныг Хилийн 0132 дугаар анги ажлын байраар хангаж, бяцхан хүүхдүүдэд халуун сэтгэлийн гараа сунгаад байна.

Эх сурвалж: ХХЕГ


Хилчид “Нэг сэтгэл”-д нэгдэв  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй