Шууд Chart

I, II, III ангиллын 33 компанийн хувьцаа арилжаалжээ

2019-07-25 09:00:00

2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 33 хувьцаат компанийн 100,034,363 төгрөгийн үнийн дүн бүхий 506,918 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гермес Центр" ХК (HRM+7.83%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+6.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик Холдинг" ХК (MIK-14.75%) болон "Техник Импорт" ХК (TEX-14.86%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 104 ширхэг үнэт цаасыг 10,400,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

"TOP 20" индекс 1.7 хувиар буурч, 20309.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,524,600,988,946.40 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 33 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй