Шууд Chart

Төмөр замчдын баяраар хүчит 128 бөх барилдана

2019-08-02 16:15:39

Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан маргааш Хүй долоон худагт болно. Бай шагнал өндөртэй энэ барилдаанд 128 бөх хүч сорих юм.

Жил бүрийн 8 дугаар сарын эхээр Улаанбаатар төмөр замын баяр наадам “Хонхор” өртөөнд болж, бөхчүүд оролцон барилддаг. Сүүлийн жилүүдэд УБТЗ-д ажилладаг бөхчүүдийн дунд зохиох болсон энэ наадмыг өнөө жил түүхт ойгоо тохиолдуулан нээлттэй хэлбэрээр зохион байгуулахаар шийджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Төмөр замчдын баяраар хүчит 128 бөх барилдана  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй