Шууд Chart

Баруун Европын улс орнууд халуунд хамгийн их нэрвэгджээ

2019-08-06 19:00:00

Өнгөрсөн долдугаар сарын дэлхийн дундаж температур 2016 оны долоодугаар сард тогтоосон өмнөх дээд амжилтыг эвджээ. Өөрөөр хэлбэл энэ оны долоодугаар сар цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун сар болсон байна. Энэ тухай уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг “Коперникус” байгууллагаас мэдээлсэн байна.

Долдугаар сар нь уламжлалын дагуу жилийн хамгийн халуун сар байдаг. Гэхдээ 2016 он болон 2019 оны долдугаар сарын дундаж температур 0,04 градусын зөрүүтэй байгаа нь нэг их биш юм. Гэтэл өнгөрсөн сарын дундаж температур 1981-2010 он хүртэлх долдугаар сарын дундаж үзүүлэлтээс 0,56 градусаар, аж үйлдвэржилтээс өмнөх үеийнхээс 1,2 градусаар их байгаа юм.

Өнгөрсөн сард Европын холбооны баруун хэсгийн улс орнууд халуунд нэрвэгдсэн билээ. Тухайлбал, Герман, Франц, Бельги, Нидерланд зэрэг улсуудад цаг агаарын дээд амжилт тогтоож халсан. Эрдэмтэд үүнийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна. “Коперникус” байгууллагаас энэ оны зургадугаар сарыг ч цаг агаарын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун зургадугаар сар болсон гэж мэдээлсэн билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Баруун Европын улс орнууд халуунд хамгийн их нэрвэгджээ  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй