Шууд Chart

Тусгай сургуульд багшлах боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байна

2019-08-12 12:15:56

Сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд улсын хэмжээнд 10 гаруй мянга байна. Харин тэдэнд зориулсан тусгай сургууль зургаа байдаг. Энэ нь багшлах боловсон хүчний тоо хангалтгүй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байгаа.

Тиймээс ирэх есдүгээр сараас эхлэн хэрэгжих “Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах журам”-ын хүрээнд ердийн сургуулийн багш нарыг хөрвөх чадварын сургалтад хамруулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Өнгөрсөн  4 дүгээр сард гарсан Засгийн газрын тогтоолд ердийн сургуулийн багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгохоор болсон. Урамшуулал олгох журмыг ирэх 9 дүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Тусгай сургуульд багшлах боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байна  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй