Шууд Chart

Авто замын сүлжээний эхлэл цэгийн хөшөөг шинэчлэн босголоо

2019-08-12 15:57:05

Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан “Хурдны зам” ХХК-ийн хамт олон Монгол Улсын авто замын сүлжээний эхлэлийн цэгт мөнхөд үргэлжлэхийг билэгдсэн хөшөөг шинэчлэн сүндэрлүүллээ.

Энэ сарын 8-ны өдөр болсон хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Р.Буд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны хүмүүс, авто замчид, тээвэрчид, зам хэрэглэгчдийн төлөөлөл оролцов гэж Зам, тээврийн хөгжлмйн яамнаас мэдээллээ.


Авто замын сүлжээний эхлэл цэгийн хөшөөг шинэчлэн босголоо  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй