Шууд Chart

Баянзүрх дүүргийнхэн энэ бямба гарагт их цэвэрлэгээтэй...

2019-08-13 11:00:34

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/145 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-4” аяныг дүүргийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны зорилго нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм.

Аяны эхний шатны цэвэрлэгээ 2019 оны зургаадугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан бол хоёрдугаар шатны цэвэрлэгээ энэ сарын 17-ны өдөр болох гэж байна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.


Баянзүрх дүүргийнхэн энэ бямба гарагт их цэвэрлэгээтэй...  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй