Шууд Chart

Сэрэмжлүүлэг самбар байрлууллаа

2019-08-13 15:08:36

Дархан-Уул аймагт үргэлжлэн орсон борооны улмаас Хараа голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай хэмжээнээс 11 см-ээр даван үерлэж байна. Голуудын сав газраар нутаглаж байгаа болон аялж, амарч зугаалж буй иргэдийг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байгаа хэдий ч иргэд голын эрэг дагуу бага насны хүүхэдтэй амарч зугаалах, архи согтууруулах ундаа хэрэглэх явдал буурахгүй байна.

Иймд Хараа голын эрэг дагуу иргэд олноороо цуглан амарч зугаалдаг гол усны осол гарах магадлал өндөр 4 цэгт гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран "Анхааруулах”, “Хориглох” тэмдэглэгээ бүхий өнгөт самбар байрлууллаа.


Сэрэмжлүүлэг самбар байрлууллаа  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй