Шууд Chart

“Сауд гоби коэл транс”-ийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авлаа

2019-08-14 13:03:35

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01/5640 тоот дүгнэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 01/2291 дугаартай албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 405 дугаартай шийдвэрээр “Сауд гоби коэл транс” ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ.

2019.08.13-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс сумд очин “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг танилцуулж, үйл ажиллагааг зогсоолоо.  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног төхөөрөмж, хэрэгслийг битүүмжилж, лацдаж, цагдаагийн байгууллага уурхайн амыг хааж, тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалалтад авч ажиллаж байна.


“Сауд гоби коэл транс”-ийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авлаа  
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-14 23:13
Зөв. Сайн байна. Молодиц
Балж [127.0.0.xxx] 2019-08-14 20:29
МОНГОЛД КОММУНИЗМ ЭРГЭН ИРЛЭЭ. ОДОО НИНЖАНУУДАА ОРУУЛЧИХ ОРКУУДАА.
Hojimdson uhaaral [127.0.0.xxx] 2019-08-14 18:18
huuhdiin amind hurj baij oilgoh yum daa. Heden jiliin omno ingeh yostoi bsan yim aa. Hojimdsonch gesen neg alham uragshiljilj l bna. Daanch daanch udaan bna daa.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-14 16:22
баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2019-08-14 16:21
Сайн бна .Улс эзэнтэй гэдгээ харууллаа

Бидэнтэй нэгдээрэй