Шууд Chart

Зэвсэгт хүчний алба хаагчид спортын буухиа цогцолбор тэмцээнд аваргаллаа

2019-08-14 17:30:11

“Цэргийн наадам-2019” цэргийн мэргэжлийн олон төрөлтийн тэмцээний зарим төрөл өндөрлөж оролцогч улс орнуудын баг тамирчид нутаг буцаж байна. Тухайлбал, “Хээрийн гал тогоо” олон улсын тэмцээний төрөлд энэ жил 10 улсын цэргийн тогооч нар оролцлоо. Манай улс дөрөв дэх жилдээ оролцсон бөгөөд энэ жил Зэвсэгт хүчний долоон анги, байгууллагын есөн хүнээс бүрдсэн баг оролцсон юм.

Тэмцээний зааврын дагуу төрөл бүрийн хоол, зууш, шүүс, талх нарийн боов хийх, буудлага гэсэн үндсэн гурван төрлөөр явагдаж дүнгээ гаргаснаас манай тогооч, нарийн боовчдын авсан оноо шагналт байр эзэлсэн багуудаас гуравхан оноогоор дутаж, ур чадвараараа эн тэнцүүхэн өрсөлдлөө.

Тус тэмцээнд ОХУ-ын баг аваргалж, хоёрдугаар байранд Беларусь, гуравдугаарт Казахстан, шагналт байрт Узбекистан улсын баг шалгарсан байна.

Харин .

Дүгнэж хэлэхэд, “Хээрийн гал тогоо” тэмцээний шүүлт, зохион байгуулалт тэр бүр олон нийтэд нээлттэй биш, хөшигний ард явагдаж ирсэн нь оролцогч баг тамирчдын амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг оролцогч орны зарим төлөөлөл хэлсэн аж. Тиймээс тэмцээний зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгож, шүүлтийг ил тод, шударга явуулах санал хүсэлтийг Монгол Улсын багийн ахлагч, Олон улсын шүүгч хурандаа Б.Батням тэмцээний зохион байгуулах комисст албан ёсоор гаргажээ.

Уг хүсэлтийг тэмцээнийг зохион байгуулагчид хүлээн авч, ирэх жил зохиогдох тэмцээний заавар, журамд тусгахаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зэвсэгт хүчний алба хаагчид спортын буухиа цогцолбор тэмцээнд аваргаллаа  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй