Шууд Chart

Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад хийх иж бүрэн шалгалт эхэллээ

2019-08-15 12:28:29

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/225 дугаар  тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн иж бүрэн шалгалтыг НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст энэ сарын 19-нийг хүртэл зохион байгуулах юм.

Шалгалтаар Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, байгууллагын бодлого, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод хяналт шалгалт хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад хийх иж бүрэн шалгалт эхэллээ  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй