Шууд Chart

Баригдаж байсан барилгаас 17 настай эрэгтэй унаж нас баржээ

2019-08-21 10:43:48

ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан мөрийтэй тоглоом болон саун массаж алжаал тайлах төв нэрийдлээр биеэ үнэлж байсан этгээдүүдийн үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон байна.

Мөн өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж байсан барилга дээрээс 17 настай эрэгтэй хүүхэд лифтний хонгил руу унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн байна. Талийгаач хүү Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай бөгөөд тус барилга дээр туслах ажилтан хийдэг байжээ гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


Баригдаж байсан барилгаас 17 настай эрэгтэй унаж нас баржээ  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй