Шууд Chart

Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Японы багт хэн хэн багтав

2019-08-21 12:45:21

Япон Улсын нийслэл Токио хотод энэ ням гарагт жүдо бөхийн ДАШТ эхэлнэ. Үүнд өрсөлдөх хамгийн хүчирхэг багтай улсын нэг бол эзэн орон юм.

Ирэх онд зуны олимпийн XXXII наадмыг хүлээн авах гэж буй тул тус улсын жүдочид бүтэн багаараа оролцох төлөвлөгөөтэй байгаа аж. 1964 онд зуны олимпийн XVIII наадмыг хүлээн авч байсан Токио хот 56 жилийн дараа дахин зохион байгуулах гэж буй нь ховор тохиох боломж.

Ийнхүү тус улсын багийн бүрэлдэхүүнийг уншигч танаа танилцуулья.

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • 60 кг: Наохиса Такато(Рио-2016 олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий 2013, 2017, 2018 оны алт, 2014 оны хүрэл, 2017 оны ААШТ-ий алтан медальт. Энэ онд Парисын Их Дуулга болон Монреалын Гранпри тэмцээнүүдэд оролцон түрүүлсэн). Рюужу Нагаяма (2018 оны ДАШТ-ий хүрэл медальт. Энэ онд Бүх Японы АШТ болон Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд түрүүлсэн)
  • 66 кг: Хифуми Абе(ДАШТ-ий хошой аварга. Энэ онд Бүх Японы АШТ-д мөнгөн медаль хүртээд байгаа), Жоширо Маруяма (2018 оны Азийн наадмын мөнгөн медальт. Энэ онд Бүх Японы АШТ болон Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд түрүүлсэн)
  • 73 кг: Шохо Оно(Рио-2016 олимпийн алт, ДАШТ-ий хошой аварга, Азийн наадмын аварга. Энэ онд Бүх Японы АШТ болон Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд түрүүлсэн)
  • 81 кг: Сотаро Фуживара(2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Энэ онд Бүх Японы АШТ-д хүрэл медаль, Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд алт, Хөххотын Гранприд мөнгөн медаль хүртсэн)
  • 90 кг: Шойчиро Мукай(2017 оны ААШТ-ий хүрэл медальт. Энэ онд Бүх Японы АШТ-д алт, Унгарын Гранпри тэмцээнд мөнгөн медаль хүртсэн)
  • -100 кг: Арон Волф(2017 оны ДАШТ-ий алтан медальт. Энэ онд Бүх Японы АШТ-ий -100 кг-д мөнгө, үнэмлэхүй жинд алт, Унгарын Гранпри тэмцээнд алт, Парисын Их Дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртсэн)
  • +100 кг: Хисаёши Харасава(олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт. Энэ онд Бүх Японы АШТ-д алт, Дюссельдорфын Их Дуулгад алт, Парисын Их Дуулгад мөнгөн, Загреб болон Монреалын Гранпри тэмцээнүүдэд мөнгөн медаль хүртсэн)

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • 48 кг: Фуна Тонаки(ДАШТ-ий алт, мөнгө, ААШТ-ий хүрэл медальт. Энэ онд Дюссельдорфын Их Дуулга болон Унгарын Гранпри тэмцээнүүдэд түрүүлсэн)
  • 52 кг: А.Шишимэ(ДАШТ-ий алт, мөнгө, ААШТ-ий хошой аварга. Энэ онд Бүх Японы аваргад дэд байр, Парисын Их Дуулгад алт, Бакугийн Их Дуулгад мөнгөн медаль хүртсэн), У.Абе (ДАШТ-ий алтан медальт. Энэ онд Хөххотын Гранпри тэмцээнд түрүүлсэн)
  • 57 кг: Ц.Ёшида (ДАШТ-ий алт, мөнгөн медальт. Энэ онд Бүх Японы аварга, Дюссельдорфын Их Дуулгад алт, Бакугийн Их Дуулгад мөнгөн медаль хүртсэн)
  • 63 кг: М.Таширо(ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт. Энэ онд Бүх Японы аварга, Дюссельдорф болон Бакугийн Их Дуулгад түрүүлсэн)
  • 70 кг: Ч.Арай(ДАШТ-ий хошой лалт, ААШТ-ий алт, мөнгөн медальт. Энэ онд Бакугийн Их Дуулгад түрүүлсэн)
  • -78 кг: Ш.Хамада(ДАШТ-ий алт, ААШТ-ий алтан медальт. Энэ онд Бакугийн Их Дуулгад мөнгө, Монреалын Гранпри тэмцээнд түрүүлсэн)
  • +78 кг: А.Соне(Азийн наадмын алтан медальт. Энэ онд Бүх Японы аваргад үнэмлэхүй болон +78 кг-д алт, Парисын Их Дуулгад хүрэл, Загребын Гранпри тэмцээнд алт), С.Асахина (ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт. Энэ онд Бүх Японы аваргад хошой мөнгө, Дюссельдорфын Их Дуулгад мөнгө, Монреалын Гранпри тэмцээнд алтан медаль хүртсэн)

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Японы багт хэн хэн багтав  
Үзсэн: 4532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 21:28
Бөк күн бөдүүн эбсөнд гэж үк бнаээ
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 16:22
Яана аа яана аа. Дандаа мангасууд байна ш дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 08:58
hvchirheg bag bvrdej ee
Зочин [127.0.0.xxx] 2019-08-21 17:31
Япончууд бүх жинд түрүүлэх магадлалтай юм байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-22 14:35
Ugaasaa l iim bdag shde.

Бидэнтэй нэгдээрэй