Шууд Chart

Сонгинохайрхан дүүрэгт “Зөөврийн хяналтын цэг” байгууллаа

2019-08-22 13:00:48

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийнхээ 15 дугаар хороо, 19 дүгээр байрны автобусны буудлын орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байнгын хяналт тавьж ажиллах “Зөөврийн хяналтын цэг” байгуулжээ.

Энэхүү “Зөөврийн хяналтын цэг”-ийг байгуулснаар гэмт хэргийн гаралт 50 хувиар, дуудлага мэдээлэл 44 хувиар тус тус буурч тухайн нутаг, дэвсгэрийн эргүүлийн болон хэв журмын нөхцөл байдалд эерэг үзүүлэлт гарсан байна.


Сонгинохайрхан дүүрэгт “Зөөврийн хяналтын цэг” байгууллаа  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй