Шууд Chart

Цонг Дэ Хонг: Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь манай баг

2019-08-24 14:09:01

МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор манай улсад анх удаа олон улсын роботын тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа билээ.  Тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Таван толгой, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК дэмжин оролцож буй.

“ABU ROBOCON-2019” нэртэй тус тэмцээнд 16 орны 17 баг маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдөхөд бэлэн боллоо. Өнөөдөр тэмцээн болох ордонд туршилтын арга хэмжээ болж байгаа бөгөөд маргааш түрүүлэх магадлалтай багийн нэг БНХАУ-ын багийн дасгалжуулагчтай ярилцлаа.

-Та бүхэн Монгол Улсад анх удаа ирж байна уу?

-Тийм ээ. Танай орны газар нутаг, байгалийн сайхан, цэнгэг агаар маш сайхан гэдгийг интернэтээс олж харсан. Тиймээс бидний зорилго тэмцээндээ амжилттай оролцохоос гадна Монголоор аялах.

-Танай багийнхан нэг хамт олон болоод хэдий хэрийн хугацааг үдэж байна вэ?

-Бид багаа бүрдүүлэхийн тулд гишүүд тус бүрийг олон шат дамжлагатайгаар шигшиж авдаг. Бараг 3-4 сар болдог. Энэ удаагийн баг маань бүрдээд 5-6 сарын хугацааг үзэж байна. Шилдгийн шилдэг оюутнуудыг нэг баг болгосондоо би маш их баяртай байгаа.  

өнгөж сая туршилт хийгдэхэд та нарын бүтээсэн робот өгөгдсөн даалгаврыг маш хурдан хугацаанд гүйцэтгэж байгаа харагдсан. Ингэж сайн бэлтгэгдсэний гол шалтгаан танд байна уу эсвэл багийн хамт олон, сургуульд уу?

-Робокон тэмцээн жил бүр болохдоо дүрэм, даалгавар нь тухайн зохион байгуулагдах орны аж байдал, онцлогийг харуулсан байдаг. Тиймээс бид өмнө нь тэдгээрийг харж байгаад янз бүрээр туршиж үзэж байсан. Энэ л хамгийн гол нөлөө үзүүлдэг болов уу. Манай багийнхан энэхүү роботоо зургаан сарын хугацаанд гүйцэтгэж дууссан. Даалгавраа гүйцэтгэж дууссан хамгийн дээд амжилт 17 секунд.

-Та хэдэн оноос эхэлж Робокон тэмцээнд баг бүрдүүлж оролцож байгаа вэ?

-2002 оноос эхэлсэн.  

-Тэгвэл танай шавь нар хэдэн онд хамгийн өндөр амжилт үзүүлж байсан бэ?

-Өнөөдрийг хүртэл оролцож байгаа минь л хамгийн том ажилт. Гэхдээ 2016-2018 онд УАШТ-д шагналт байруудыг эзэлж байсан.

-Монголоос зарласан дүрэм ямар санагдсан бэ?

өрвөн хөлт роботоор өрсөлдүүлэх болсон нь шинэлэг, сонирхолтой санагдсан. Өмнө нь бид иймэрхүү роботыг туршиж үзэж байсан минь онож.

-Энэ удаагийн тэмцээнд хэрхэн оролцоно гэж бодож байна вэ. Гол өрсөлдөгчөөр аль улсын багийг нэрлэх вэ?

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь манай баг. Дашрамд хэлэхэд, энэхүү тэмцээнийг өөрийн улсдаа зохион байгуулж буй Монголын ард түмэнд талархлаа илэрхийлж, улам их амжилт хүсэе.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

Цонг Дэ Хонг: Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь манай баг   
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй